Dark Light
Нийгэм | 2022-12-08

Х.Нямбаатар: Нүүрсний асуудлаар хэрэгсэхгүй болсон бүх хэргийг сэргээж шалгана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Нүүсний хулгайг" шалгах ажлын хэсэг мэдээлэл хийж байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: "Монгол улсын засгийн газраас нүүсний хулгайн хэрэгт дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулж ажиллаж байна. Өчигдөр ажлын хэсэг анхны хуралдаан болсон. Урд шөнө "Эрдэнэс таван толгой" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б. Ганхуяг нарын 8 иргэнийг хойшлуулшгүй журмаар баривчилсан. Баривчилсан  үндэслэл нь "ЭТТ" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ өөртөө давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр баривчилсан. Нүүрсний хулгайн асуудлаар Сүхбаатарын талбайд улс оронд шударга ёсыг тогтоох жагсаал цуглаан байна. Үүний хажуугаар захиалгатай, улс төрийн тогтворгүй байдлыг бий болгож байгаа, энэ хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн жагсаал цуглаан байгаа гэдгийг давхар хэлмээр байна. Өнөөдрийн жагсаал цуглаанд оролцож буй оюутны холбоо, их дээд сургуулийн оюутны зөвлөлийн удирдлагад ажиллаж байсан хүмүүсийн дансанд их хэмжээний мөнгө шилжүүлсэн баримтыг шалган тогтоох ажил үргэлжилж байна. Нүүрсний хулгайн хэрэг дээр 4-5 чиглэлийн нотлох баримтыг цуглуулах шаардлагатай байгаа. 2021 оноос хойш 1 жил 7 сарын дотор 379 мянган тонн нүүрс хилээр гарахад гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй. 2013-2017 оны хооронд 2527 компанийн 17200 орчим машин БНХАУ-ын хилээр хоосон нэвтэрсэн. 2013-2017 оны хооронд 268 мянган тонн нүүрс татвар, төлбөргүй улсын хил давсан. 2022 оны 4-р сараас 5-р сар хүртэл камерын хяналтын бичлэг, гаалийн мэдүүлэг, хүн тээврийн хэрэгслийн бүртгэлтэй тулгахад их хэмжээний нүүрс гарсан нь тогтоогдсон. Энэ нь Монгол улс болон БНХАУ-ын гаалийн мэдүүлэгтэй зөрсөн. Манай улсаас зөөсөн хулгайн нүүрс зөвхөн БНХАУ-д биш цааш гуравдагч орон руу гардаг байх магадлалтай байна.  Хулгайн нүүрсний хэрэг зөвхөн Гашуун сухайт боомттой холбоогүй. Ханги-Мандал, Замын-Үүд, Сүхбаатар, Ховд аймгийн боомтуудаар экспортод гарч байсан.Нийт нүүрсний хэмжээг тогтоох томоохон ажлуудыг хийгдэнэ. Нүүрсний хулгайн 21 хэргийн хяналт шалгалтын явцыг өдөр бүр олон нийтэд нээлттэй мэдээлнэ" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10