Dark Light
Нийгэм | 2022-12-08

Зуслангийн байшингаас цахилгаан бараа хулгайлсныг илрүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Зуслангийн байшинд хулгай орсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид шалгахад 45 настай эрэгтэй Г-ийн эзэмшлийн зуслангийн байшингаас 32 настай эрэгтэй А гэгч нь гэр ахуйн цахилгаан бараа хулгайлсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Та өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө найдвартай хаалга цоож, цонхны хаалт хийх, хяналтын камер байршуулж, хөршийн хяналтын холбоогоо сайжруулан хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10