Dark Light
Нийгэм | 2022-12-08

Чингисхаан: Бид санаачилгатай байж, амьдарч буй орчноо тохижуулах нь зүйтэй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дүүргийн иргэдийг хүлээн авч санал хүсэлтийг нь сонсож, шийдвэрлэж ажилладаг. Өнгөрсөн удаагийн иргэдийн уулзалтын үеэр 2 дугаар хорооны иргэн Чингисхаан өөрийн эзэмшлийн газар дээрээ хүүхдийн тоглоомын талбай байгуулах санал тавьсан. Энэ дагуу Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан газар дээр очиж, түүнтэй уулзаж ярилцлаа.

Чингисхааны эзэмшлийн газар 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Зайсан-2 бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж буй газартай ойр учраас хүүхдийн тоглоомын талбайг ирэх жилийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр цогцоор нь барьж байгуулах боломжтойг Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан хэллээ.

Уулзалтын үеэр Чингисхаан “Миний хувьд дүүргээс өөр байршилд газар олговол энэ газраа он гарахаас өмнө чөлөөлөөд нүүхэд бэлэн байна. 21 дүгээр зуунд амьдарч байгаа залуус бид санаачилагатай байж, амьдарч буй орчноо тохижуулах нь зүйтэй” хэмээн онцлон хэллээ хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10