Dark Light
Нийгэм | 2022-12-08

У. Цогтбаяр: Хүсвэл миний дансыг, манай гэрийг шалга!

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"40 их наядаар тооцогдох нүүрсний хулгайн хэргийн эздийг ил болго" гэх шаардлагыг иргэд тавьж  арванхоёрдугаар сарын 4-ний буюу ням гарагаас эхлэн Төв талбайд жагсаж, өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилж байна. Жагсаж буй иргэдийн нэгэн төлөөлөл жүжигчин У.Цогтбаяр залуучуудтай нэгдэж, үзэл бодлоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон албаны хүмүүст хүргээд байгаа билээ. Тэгвэл түүнийг өчигдөр тагнуулынхан дагаж, гэрийнхэн үүдэнд 2 машин сахисан талаар шууд дамжуулалтын үеэр мэдээллээ.

У.Цогтбаяр: “Урд шөнө тайван амарч чадсангүй манай гэрийн үүдэнд 2 машин шөнөжин сахилаа. Миний хамтрагч Жижгээ ахыг хүртэл хар хувцастай хүмүүс гэрийнх нь үүдэнд тагнасан байсан. Би яг яасан юм бэ?  Хүсвэл миний дансыг, манай гэрийг шалга! Би ямар ч хууль бус юм хийгээгүй.

100 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг худлаа. Би хэрвээ энэ ажлын багт орох л юм бол  намайг Netflix дээр чиний цувралыг хийж өгье, намайг Hollywood-д гаргаж өгье гэж хуурах гэж л оролдоно. Би хэзээ ч зөвшилцөхгүй. Би маш их айж байна гэхдээ би зөв зүйлийн төлөө хэзээ ч шантрахгүй. 76 гишүүд нүүрсний хулгайтай холбоогүй гэдгээ баталж дансаа шалгуул чадахгүй бол бүгд уг үндсээрээ огцор” гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10