Dark Light
Нийгэм | 2022-12-08

Тулаанч Г.Баяндүүрэн хугацаат цэргийн алба хаагчидтай уулзлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Олон улсын хэмжээний мастер, “Бишкек-2022” байлдааны самбын дэлхийн аварга, Жиу жицугийн бор бүстэй, “MMA” холимог тулааныг 4/1 амжилттайгаар урагшилж буй залуу тулаанч Г.Баяндүүрэн Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагчидтай уулзалт ярилцлага хийлээ. Энэхүү уулзалтаар хугацаат цэргийн алба хаагчид маань залуу тулаанчийн тулалдааны талаар болон холимог тулааны спортын онцлог, тэсвэр тэвчээр, эр зориг болон гаднын улсын дэвжээн дээр гарах сэтгэгдэл гээд олон сонирхолтой зүйлсийн талаар ярилцлаа. Мөн хугацаат цэргийн алба хааж буй залууст өөрийнхөө хүсэл мөрөөдөл, зорилгодоо хүрэхийн төлөө хэрхэн хөдөлмөрлөж, хөлс хүч, эр зориг, тэсвэр хатуужил гарган зүтгэж байгаа тухайгаа ярин “Хүн, тэр дундаа залуу хүн өмнөө тавьсан зорилгынхоо төлөө цаг мөч бүрд, зогсолтгүй зүтгэх учиртай ” гэсэн үгээр уулзалт ярилцлагыг өндөрлөлөө. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10