Dark Light
Нийгэм | 2022-12-09

Ачааны автомашин гүүрэн дээрээс унаж, 1 хүн нас барлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багийн “Төв гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 60 км, сумын төвөөс зүүн урд зүгт 1.5 км/-т ачааны автомашин гүүрэн дээрээс хашлага мөргөн унаж, автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 12 сарын 08-ны өдрийн 11:56 цагт аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчдыг очиход “Портер” загварын ачааны автомашин гүүр /5 м өндөр/-ний хашлага мөргөж доош унаж жолооч Б /23 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдсан байсныг гарган сумын Эрүүл мэндийн төвийн бага эмчид хүлээлгэн өгсөн байна. /Тухайн иргэн эмнэлгийн байгууллагад очсоны дараа нас барсан./


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10