Dark Light
Нийгэм | 2022-12-12

Хулгай хийх боломж л хулгайчийг төрүүлдэг

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шуудайгаар нь хуссан нь шоронд ордог бол ордоор нь тонодог нь ордонд суудаг хоёр нүүрт, мянган зүст, баялгийн хулгайд олон түмэн уурлан бухимдаж, жавар тачигнавч, жагсаал татрахгүй байна. Ерөнхий сайд нь өөрөө шүгэл үлээж, Ерөнхийлөгч нь ширээ шааж, ард түмэн нь шаардан бухимдаж, сэтгүүлчид, иргэд зурагтай хөрөгтэй нь, баримт нотолгоотой нь том том хулгайч нарыг илчлэн зааж ирсэн ч нэрсийн жагсаалт байдаггүй. Хууль хулгайчдын нэрсийг нуух зориулалттай юм уу, хууль хулгайч нарын нэрсийг илрүүлэх гэж байдаг юм уу? гэдэгт эргэлзээ төрж байна. Эцэст нь өгүүлбэртэй бодлого, үндэсний хэмжээний оньсого, улс орны тааврын тэмцээн болж, нүүрсний хулгайн хохирлын талаарх тооны машинд багтамгүй том том тоонууд наяд наядаараа наашаа цаашаа хөдөлж, Монголын нүүрсний хулгайн талаар англи, герман, хятад, орос, япон, солонгосоор гадаадын хэвлэлүүд мэдээлж байна.

Улсын хөрөнгөөр олж тогтоосон Тавантолгойн ордын өрөм болсон Ухаахудагийг хувьдаа авсан гурван үсэгтэй компанийнхан нүүрсний хулгайн жагсаалыг үймүүлж, ажилчдаа автобусаар авчирч, Засгийн газрын эсрэг эргүүлэхийг оролдож байгаа талаар Хууль зүйн сайд мэдэгдлээ. MCS-ийн оффшорт бүртгэлтэй Mongoila mining corporation, Энержи Ресурс гэдэг компани Тавантолгойн өрөмтэй шимтэйг нь хамж, Ухаахудагийг тастан авсан нь тэгээд ер нь ариун явдал мөн үү? Тэдэнтэй тулалдсан анхны Ерөнхий сайд нь Л.Оюун-Эрдэнэ биш сүүлчийн Ерөнхий сайд нь Л.Оюун-Эрдэнэ байгаасай гэж олон түмэн хүсэж байна. Нүүрсний манан олуулаа. Нүүрсний манан их өтгөн. Сү.Батболд, Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр  нарыг урт эвэртэй, зузаан туурайтай байхад эднийх өрмийг нь хамж, өнгөтэйг нь авдаг. Төр нүүрсний талаар төр 41 удаагаа ажлын хэсэг байгуулж, 41 удаа шалгасан. Шалгаад л байдаг, шалгаж шалгаж байгаад шалгаад л, шалгангуутаа шалгаад, шалгамагцаа шалгаад, шалгасныхаа дараа шалгаад, шалгана шүү гэж байгаад шалгаад л, бас шалгаад л байсан. Төрийн 41 удаагийн шалгалтаар нэрс гардаггүй юм бол 49 цагаан чулуу татаж мэргэлж  олох юм уу? Шалгаад байгаа юм уу, шалгуулаад байгаа юм уу гэдэг нь холион бантан. Жишээлбэл, татвар оноож, бүртгэж шалгах үүрэгтэй Гаалийн ерөнхий газрын даргаас өнөөдөр буусан Батболдын Асралт. Батболдын Асралт Сүхбаатарын Батболдын хадам дүү. Хүргэн ахынхаа нэртэй овог нь хүртэл адилхан, Батболдын Асралт Сүхбаатарын Батболдын хувийн Стар телевизийн захирлаас шууд Гаалийн хамгийн том дарга болсон стар байх жишээтэй. Батболдын Асралт хадмаа 10 бодоор торгодог “Тунгалаг Тамир”-ын Эрдэнэ шиг шударга байсан юм болов уу?   


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10