Dark Light
Эрүүл мэнд | 2026-11-16

РОБОТ МЭС ЗАСЛЫН ХҮНИЙ НӨӨЦӨӨ ЭХ ОРОНДОО БЭЛТГЭХ ТОГТОЛЦОО БҮРДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Эмнэлзүйн ур чадварын төвийн дэргэдэх Робот мэс заслын сургалтын төвд эмч нарын анхны сургалт өнөөдөр албан ёсоор эхэллээ.

Өнгөрсөн есдүгээр сард нээлтээ хийсэн тус төвийн анхны сургалтад улсын болон бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн мэс заслын эмч нар хамрагдаж байна. Тэд Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) болон Улсын нэгдүгээр төв эмнэлэгт (УНТЭ) хийгдэж буй робот мэс заслын бодит хагалгаанд оролцон, туршлага судлан суралцаж байгаа юм.

Багаар нь мэргэшүүлэх дөрвөн хөтөлбөр

Робот мэс засал нь багийн нягт ажиллагаа шаарддаг тул хүний нөөцийг багаар нь бэлтгэх тогтолцоог бүрдүүлж буйгаараа онцлогтой. Тус төвд дараах дөрвөн албан ёсны хөтөлбөрөөр мэргэшүүлэх сургалт явуулж байна:

  • Робот мэс заслын эмч;

  • Мэс заслын багийн сувилагч;

  • Резидент эмч;

  • Дурангийн мэс заслын эмч нарыг робот мэс заслын чиглэлээр мэргэшүүлэх сургалт.

Өмнө нь гадаадын өндөр хөгжилтэй орнуудад ихээхэн цаг хугацаа, өндөр төлбөр зарцуулан суралцдаг байсан робот мэс заслын дэвшилтэт технологийг ийнхүү эх орондоо, дэлхийн жишигт нийцсэн хөтөлбөр, тоног төхөөрөмж, мэргэшсэн багш нарын удирдлага дор эзэмших боломж бүрдлээ.

Дотоодын эмнэлгүүдийн робот мэс заслын ололт

Өнөөдрийн байдлаар Хавдар судлалын үндэсний төвд элэг, цөс, нойр булчирхай, эмэгтэйчүүд, улаан хоолойн чиглэлээр болон элэгний хэсэгчилсэн, томоохон тайралт зэрэг нийт найман удаагийн робот мэс заслын хагалгааг амжилттай хийгээд байна. Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлэг робот мэс заслыг эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүлэн ашиглаж эхэлжээ.

Цаашид мэргэшсэн хүний нөөц нэмэгдэж, эмчилгээний төрөл, хүртээмж өргөжсөнөөр иргэд эх орондоо өндөр нарийвчлалтай, бага хөнөөлт орчин үеийн дэвшилтэт мэс заслын тусламж үйлчилгээ авах боломж улам бүр нэмэгдэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08