Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яамны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.11.16) боллоо. Хуралдааныг Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, газар, нэгж болон харьяа байгууллагуудын ажлын явц, гүйцэтгэлийг хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар үүрэг, чиглэл өглөө.
Хуралдаанаар хүний нөөцийн аудитын бэлтгэл ажлыг хугацаанд нь хангах, ирүүлсэн албан бичиг, үүрэг даалгаврын биелэлтийг шуурхай зохион байгуулах, бүтээгдэхүүн хуваах гэрээний төлбөр тооцоог цэгцэлж, хуримтлагдсан авлагыг барагдуулах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов.
2027 оны улсын төсөв батлагдсантай холбогдуулан яам болон харьяа байгууллагуудын ажлын төлөвлөлтийг боловсруулж бэлэн болгохыг үүрэг болгов. Мөн Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх талбайн холбогдох материалыг эцэслэх, ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журмыг танилцуулах, Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг өглөө.
Мөн мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах хүрээнд “Шилэн данс” цахим системийн мэдээллийг тогтмол шинэчилж, хугацаанд нь бүрэн байршуулахыг холбогдох газар, нэгжүүдэд даалгав.
Хуралдааны үеэр Үндэсний геологийн алба 2026 оны улсын төсвийн орлого бүрдүүлэх төлөвлөгөөг 114 хувиар биелүүлсэн талаар мэдээллээ. Цаашид 2026 оны эцэс хүртэл төлөвлөсөн ажлуудын хэрэгжилтийг эрчимжүүлж, үр дүнг сайжруулахыг газар, нэгжийн удирдлагуудад үүрэг болголоо.
АДМИН







Нийгэм

