Dark Light
Нийгэм | 2022-12-12

Хулгай хаанаас эхэлсэн, хулгайг дарах ажил тэндээс эхлэх биш үү?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Есөн жилийн өмнө 2013 онд 379 мянган тонн нүүрс бүртгэлгүй гарч, 3758 машин хилээр хоосон нэвтэрснийг 2 удаа шалган тогтоосон ч хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Том тооноос илүү тодорхой баримт, олборлосон, зөөсөн зарсан компани нь эзэнтэйгээ, тээвэрлэсэн машинууд нь дугаартайгаа, алдагдсан нүүрс нь хэмжээтэйгээ ил байхад нэр байдаггүй, нэрсийн жагсаалт алга. Ингээд л миний нэр байдаггүй юм гэдэг шиг, бүх том хулгайч нар нь Нэргүй гэдэг ч нэргүй юм шиг, нэргүй том хулгайд нийт олноороо бухимдсаар л байна. Нэрийг нь бид зарласан, морины цолтой хүн орон нутгийн иргэд 51 хувийг нь эзэмшдэг жижиг “Тавантолгой”-д эзэн сууж, авсан нүүрс нь зарсан нүүрснээсээ зөрчихсөн хэрэг явдлыг өчигдрөөс л сэргээн шалгахаар болж байна. Нэрийг нь ч зарласан, хочийг нь ч нэг биш удаа зарласан. Орон нутгийн нэртэй ч орон нутгаас гардаг ганц гишүүний өмч болсон жижиг Тавантолгойд төр төлөөлөгч томилж, буцаан авахаар боллоо. Хошин шогийнхныг хошиг шог байдалд чухам сайн зориг гарган оруулсан ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичиг П.Сайнзориг жижиг Тавантолгойд БЭТ-өөр томилогдсон байна. Гэхдээ энэ бүхэн эхлэл болохоос төгсгөл биш, мөсөн уулын орой болохоос ёроол биш байх гэдэгт олон нийт итгэж байна.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10