Dark Light
Нийгэм | 2022-12-13

Дархан-Уул аймгийн цагдаагийн газар шинэ байртай боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын шинэ барилгын нээлт өнөөдөр /2022.12.13/ боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн Г.Дамдинням, аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Ганзориг болон цагдаагийн байгууллагын алба хаагчид оролцлоо. 

Шинээр баригдсан барилга нь 980м2 талбайтай 4 давхар барилга юм. Ажлын байрны нөхцөл сайжирснаар алба хаагчид ая тухтай орчинд иргэдэд үйлчилгээ үзүүлэх, бүсийн сургалт зөвлөгөөнийг ч зохион байгуулах боломжтой болж байна. 

Дархан-Уул аймгийн хэмжээнд 2020-2023 онд нийт 250 гаруй тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. 2023 онд 92 тэр бум төгрөгийн 42 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Өнгөрсөн хугацаанд аймгийн хэмжээнд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын 90 гаруй хувь нь  улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн.  Үүнийг төсөвт тусгахад тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдийн үүрэг оролцоо, дэмжлэг их байсныг орон нутгийн удирдлагууд онцолсон юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10