Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар өнөөдөр жагсагчдын төлөөлөлтэй уулзаж шаардлагын хариуг албан бичгээр өгчээ.
Энэ тухай Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа: "Монгол Улсын сайд, Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар Г.Ирээдүй, Б.Бат-Очир, У.Цогтбаяр, Н.Намнансүрэн, Б.Алтан-Өлзий зэрэг залуучуудтай уулзаж уржигдар өгсөн шаардлагын хариуг албан бичгээр өгч, ярилцаж суулаа.
Авлигын гэмт хэрэгт тооцох хариуцлагыг чангатгах, хялбаршуулан шийдэхгүй байх, хөөн хэлэлцэх хугацаа, эх үүсвэр нотлогдохгүй хөрөнгийг хураах зэрэг олон асуудлууд орсон.
Цогтоогийн лайв нь эхлээд зүгээр байсан. Дараа нь дэлгэцээ хувааж Ц.Оюунгэрэл лайвд нь холбогдоод сүлжээ нь ачаалал даахгүй тасарчихсан уу, яасан... Ямар ч байсан хоёр сайд асуудлуудаа нилээд сайн тайлбарлаж ярилцахыг хичээсэн.
Талархал ч мөн илэрхийлсэн. Алхам алхмаар ажлууд урагшилж байгаа" хэмээн цахим хуудастаа нийтэлжээ.


АДМИН








Нийгэм







