Dark Light
Нийгэм | 2023-02-16

Илон Маск Tesla-ын $2 тэрбумын хувьцааг хандивлажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн шилдэг цахилгаан авто машин үйлдвэрлэгч Tesla-ын гүйцэтгэх захирал Илон Маск өнгөрөгч 2022 оны 8-12 дугаар сард компанийнхаа 1.95 тэрбум ам.долларын үнэлгээтэй 11.6 сая хувьцааг сайн үйлсэд хандивласан талаар баримт дэлгэжээ. Америкийн эрх бүхий байгууллагын дэлгэсэн материалд хандивыг хаашаа шилжүүлсэн болон хэн хүлээн авсан нь дурдагдаагүй байна. 

Өнгөрсөн жил Твиттер компанийг 44 тэрбум ам.долларын гэрээгээр худалдаж авсан тэрбээр цахим сүлжээнд санал асуулга явуулсны дүнд Твиттерийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг өөр хүнд шилжүүлэхээ мэдэгдээд байсан юм. Маск энэ жилдээ багтаж, тэр дундаа жилийн сүүлчээр Твиттерийг шинэ гүйцэтгэх захиралтай болгоход хамгийн тохиромжтой үе гэж мэдэгджээ. 

Нийт 197.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж үздэг Илон Маск Tesla цахилгаан авто машин үйлдвэрлэгч компанийнхаа хувьцааг хандивласан анхны тохиолдол энэ биш юм. Тэрээр 2021 онд 5.74 тэрбум ам.долларын хувьцааг хандивлаж байжээ. Тухайн жилд Маск Камерон хотын сургуульд 20 сая ам.доллар, Браунсвиль хотод 10 сая ам.доллар хандивлахаар төлөвлөснөө мэдээлж байсан юм. 

Эх сурвалж: ВВС

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10