Dark Light
Спорт | 2026-11-14

МҮБХ-НЫ “МӨНГӨН ЦОМ”-ЫН БАРИЛДААН УДАХГҮЙ ЭХЭЛНЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Монголын Үндэсний Бөхийн Холбооноос аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн дунд шилдэг бүсийн багийг шалгаруулах “МӨНГӨН ЦОМ” багийн барилдааныг зохион байгуулна.
 
Тус барилдаанд багууд бүсчилсэн зохион байгуулалтаар өрсөлдөх бөгөөд барилдаанууд Монгол Бөхийн өргөө болон орон нутагт болно.
 
  • АЛТАЙН БҮС: БАЯН-ӨЛГИЙ, ГОВЬ-АЛТАЙ, ХОВД аймгуудын баг,
  • БАРУУН БҮС: БАЯНХОНГОР, ЗАВХАН, УВС аймгуудын баг,
  • ГОВИЙН БҮС: ГОВЬСҮМБЭР, ДОРНОГОВЬ, ДУНДГОВЬ, ӨМНӨГОВЬ аймгууд,
  • ЗҮҮН БҮС: ДОРНОД, СҮХБААТАР, ХЭНТИЙ аймгуудын баг,
  • ТӨВИЙН БҮС: ДАРХАН, СЭЛЭНГЭ, ТӨВ аймгуудын баг,
  • ХАНГАЙН БҮС: АРХАНГАЙ, ӨВӨРХАНГАЙ аймгуудын баг,
  • ХОЙД БҮС: БУЛГАН, ОРХОН, ХӨВСГӨЛ аймгуудын баг.
 
Багууд 7 бөхийн (үндсэн 5, сэлгээ 2 бөх) бүрэлдэхүүнтэй өрсөлдөж бүсийн аварга багаа тодруулна. Шалгарсан багууд 2026–2027 оны улирлын “ШИЛДЭГ БАГ” болохын төлөө хүч сорих юм. Аймгийн дэвжээд баг бүрдүүлэхдээ “Алтан цом” -д оролцоогүй бөхчүүдээс сонгох зарчим баримтална.
 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08