Малын зах зээлийн дундаж үнийн 2023 оны нэгдүгээр сарын мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад атны үнэ 1.4 сая төгрөг болж, 8.4 мянган төгрөгөөр, хязаалан гунан үхрийн үнэ 1.3 сая төгрөг болж, 23.3 мянган төгрөгөөр тус тус өссөн бол соёолон үрээний үнэ 1.1 сая төгрөг болж, 14.4 мянган төгрөгөөр, эр хонины үнэ 199.1 мянган төгрөг болж, 12.1 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 138.8 мянган төгрөг болж, 20.9 мянган төгрөгөөр тус тус буурсан байна.
Хязаалан гунан үхрийн үнэ 2023 оны 1 дүгээр сард Улаанбаатар хотод хамгийн их буюу 1.8 сая төгрөг, Увс аймагт хамгийн бага буюу 725.0 мянган төгрөг байна.
АДМИН







Нийгэм







