Dark Light
Нийгэм | 2023-02-16

Тайландын агуйгаас аврагдсан 12 хүүгийн нэг нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өсвөрийн хөлбөмбөгийн багийн хөвгүүд 2018 онд Тайландын агуйд гацаж тэднийг хоёр долоо хоног гаруйн дараа аварсан явдал дэлхийн нийтийн анхаарлыг татаж байсан билээ. Уг ослоос эсэн мэнд аврагдсан 12 хүүгийн нэг Их Британид нас барсан байна.

Энэ жил 17 нас хүрсэн Дуангпетч Промтеп өнгөрсөн жил Их Британийн Лестерширийн хөлбөмбөгийн академид элсэн суралцаж эхэлжээ. Тэрээр өнгөрсөн ням гарагт өрөөнөөсөө ухаан алдсан байдалтай олдож, түргэн тусламжийн машинаар яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч амь насыг нь аварч чадаагүй байна.  

Промтеп Тайландын Чианг Рай мужид усанд автсан агуйд гацсан хөлбөмбөгийн багийн ахлагч байжээ. Чухам ямар шалтгаанаар нас барсан нь тодорхойгүй байгаа боловч Лестерширийн цагдаагийн албаны мэдээлснээр түүний үхэлд ямар нэг гаднын оролцоо байж болох сэжиг бүхий зүйл ажиглагдаагүй байна. Тайландын хэвлэлүүдэд түүний толгой нь их өвддөг байсан тухай мэдээлжээ. 

Өнгөрсөн жилийн зургаадугаар сард Промтепийг Брүк Хаус Коллеж хөлбөмбөгийн академиас тэтгэлэг авсны дараа хамт агуйд гацаж байсан багийнхан нь баяр хүргэн цуглаж байсан юм. Харамсалтай нь энэ явдлаас хойш ердөө зургаан сарын дараа багийнхан дотнын анд нөхрөө алдсандаа эмгэнэн гашуудаж байна. 

Эх сурвалж: ВВС

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10