Dark Light
Нийгэм | 2023-03-04

“Хашаандаа сайхан амьдаръя” тэтгэлэг зарлагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны Нутгийн хишиг мөрийн хөтөлбөрийн хүрээнд “Цэгцтэй гэр хороолол” хөтөлбөр хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд иргэдийн ая тухтай цэвэр цэмцгэр амьдрах орчин нөхцөлийг өөрсдийн оролцоотой сайжруулах зорилтын хүрээнд “Хашаандаа сайхан амьдаръя” тэтгэлэг 2 дахь жилдээ зарлагдлаа. Тэтгэлэгт Өмнөговь аймгийн 15 сумын хэмжээнд хувийн хашаагаа тохижуулан амьдарч байгаа хэн бүхэн оролцох боломжтой бөгөөд шалгарсан 40 айл тус бүрд 3 сая төгрөгийн мөнгөн урамшууллыг олгох юм. Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй иргэд та бүхэн доорх линкээр мэдээллээ ирүүлээрэй.

Линк: https://forms.gle/a4fsPkDQV7nsoe729

Мөн цахим анкет бөглөж ирүүлэх боломжгүй иргэд цаасаар аймгийн БОАЖГазарт авчирч өгөх боломжтой

Зохион байгуулагч: Өмнөговь аймгийн ЗДТГазар, БОАЖГазар, "Хашаандаа сайхан амьдаръя" Өмнөговь салбар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10