Dark Light
Нийгэм | 2026-09-19

ҮХЭР, МОГОЙ ЖИЛТНЭЭ ЭЕРЭГ САЙН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БИЛГИЙН ТООЛЛЫН 9 /2026.09.20/ НЯМ ГАРАГ
НАМРЫН ДУНД УЛААГЧИН ТАХИА САРЫН ДОЛООН УЛААН УЛААГЧИН ТАХИА ӨДӨР
  • Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ.
  • Наран ургах, шингэх: 06.36-18.56
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
  • Суудал: Шороо
Аргын тооллын 9 сарын 20, Адъяа гараг. Билгийн тооллын 9, Суулга одтой, улаагчин тахиа өдөр. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хэншүү хярвас гаргах, Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19