Dark Light
Нийгэм | 2026-09-19

ХЭНТИЙ, ДОРНОДЫН ЗАРИМ СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд:
 
20-ны өдөр Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо орж, нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байхыг анхааруулж байна.
 
09-р сарын 19-ний 20 цагаас 09-р сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 
 
Хур тунадас: Нутгийн хойд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. 19-20-нд шилжих шөнө Хэнтийн хойд, Дорнодын зарим сумдаар, 20-ний өдөр Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар 0.0-6.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
 
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 
 
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -4...-9 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -4...+1 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +14…+19 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор +23…+28 градус, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө Туул голын хөндийгөөр 0...-2 градус хүйтэн, бусад хэсгээр +3...+5 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө 0...-2 градус хүйтэн, өдөртөө +18...+20 градус дулаан байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 3-8 метр. Шөнөдөө -2...-4 градус хүйтэн, өдөртөө +17...+19 градус дулаан байна.
 
2026 оны 09-р сарын 21-нээс 2026 оны 09-р сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
 
21-ний өдөр Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм,
 
21-22-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увсын баруун сумдын нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн зарим сумдын нутгаар 0.0-5.0мм,
 
22-ны өдөр Баян-Өлгий, Ховд, Увс, Завханы зарим сумдын нутаг, Булган, Сэлэнгэ, Хэнтийн хойд хэсгээр,
 
22-23-ны шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Архангайн хойд, Булганы өмнөд сумдын нутгаар,
 
23-ны өдөр Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх сумдын нутаг, Төв болон Өвөрхангай аймгийн хойд сумдын нутгаар 2.0-12.0 мм,
 
23-24-нд шилжих шөнө Баян-Өлгий, Ховд, Архангай, Хөвсгөлийн зүүн сумдын нутгаар 0.0-3.0мм, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн ихэнх нутаг, Дорнодын баруун хэсгээр 0.0-10.0мм,
 
24-нд Баян-Өлгий, Увсын зарим сумд, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтийн хойд хэсгээр 0.0-3.0мм бороо, уулаараа нойтон цас орно.
 
Салхи 22-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 23-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, Шөнөдөө Завхан, Заг, Байдраг голын эхээр -4...-9 градус, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -4...+1 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +11...+16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +10...+15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +24...+29 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10