XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Цагаан сарын баяр, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор байгуулагдсаны 45 жилийн ойг тохиолдуулан Ажил үйлс, амжилт бүтээлээрээ олноо манлайлж, байгууллагынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй нэр бүхий ажилтнуудыг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар шагналаа.
Цогцолборын хуулийн зөвлөх Ч.Батхүү "Цэргийн гавьяаны одон", харуул хамгаалалтын дарга Н.Амгалан " Цэргийн гавьяаны улаан тугийн одон",жолооч Д.Батнайрамдал, дулааны цехийн Ч.Лхагвасүрэн нар "Алтангадас" одон, ахлах нягтлан М.Баярмаа , тогооч С.Одгэрэл нар "Хөдөлмөрийн хүндэт" медалиар тус тус шагнууллаа.
АДМИН







Нийгэм







