Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багийн “Сээр” гэдэг газар 4 сарын 9-ний өдрийн 23:00 цагт салхины хурд 20-25 м/с хүрч шороон шуурга шуурсны улмаас 2 айлын гэр нуржээ. Шуурганд тус сумын харьяат иргэн С-ийн 5 ханатай гэр, иргэн Э-ийн 6 ханатай гэр тус тус нурж унасан тухай мэдээллийг тус сумын Цагааннуур багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.
Нийгэм | 2023-04-11
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм





