Dark Light
Нийгэм | 2023-04-11

Түймрийн утаа, шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж 5 машин мөргөлджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 13 цаг 50 минутад Дорнод аймгийн Халх гол сум, 2 баг, Газрын тосны 21 дүгээр талбайн урд зам тээврийн осол гарч автомашинууд мөргөлдсөн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгахад хээрийн түймрийн утаа, шороон шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдсанаас шалтгаалж Beiben North Benz маркийн 5 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн зам тээврийн осолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Ослын улмаас 50 настай, эрэгтэй “Б” гэгч нь гэмтэж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт ухаангүй эмчлэгдэж байгаад нас барсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10