Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Засаг даргын 2018 оны захирамжаар иргэн “Ц”-д тус сумын Баян-Өлзийт багийн Уушиг гэдэг газарт 334.76 га газрыг үр тарианы зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргасныг Хөлөнбуйр сумын Засаг даргын 2022 оны захирамжаар иргэн “Ц” нь талбайн ашиглалтын талаарх мэдээ гаргаж өгөөгүй, хоёроос дээш жил 270.76 га хэмжээний тариалангийн газарт тариалалт хийгээгүй, тариалангийн газраа бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг нь хоёр жил ашиглахгүй өнжөөх талаар албан ёсоор мэдэгдээгүй, тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлээгүй, өөрийн эзэмшил, ашиглалтад байгаа тариалангийн газарт хуульд заасан хугацаанд агрохими, агрофизикийн шинжилгээ хийлгээгүй зөрчил гаргасан тул тариалалт хийгдээгүй 270.76 га хэмжээтэй газар эзэмших эрхийн гэрчилгээг хэсэгчлэн хүчингүй болгожээ.
Иргэн “Ц” уг захирамжийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд маргасан, шүүхээс Тариалангийн тухай хуульд заасан заалтуудыг нэхэмжлэгч нь зөрчсөн, “Ц”-ийн тариалангийн газрыг тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр хэсэгчлэн хүчингүй болгосон нь хууль зөрчөөгүй байна гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Амаржаргал
АДМИН








Нийгэм





