Dark Light
Нийгэм | 2023-04-11

Хан-Уул, Багануур дүүргийн АН-ын хорооны дарга нарыг томиллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Их сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, аймаг, дүүргийн намыг хариуцлагажуулах зорилгоор /2023.04.10/ Хан-Уул, Багануур дүүргийн Ардчилсан намын хорооны дарга нарыг томиллоо.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн АН-ын хорооны даргаар Эрдэнэбаатарын Орхонбаярыг, Багануур дүүргийн  Ардчилсан намын хорооны даргаар Юраагийн Бямбаа нарыг томиллоо.

Монгол улсын хууль, Ардчилсан намын үзэл баримтлал, Үндсэн дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулахыг Хан-Уул, Багануур дүүргийн Ардчилсан намын хорооны дарга нарт Ардчилсан намын дарга С.Эрдэнэ захилаа.

Цаашид бусад аймаг, дүүргийн Ардчилсан намын дарга нарыг шат дараалан томилох болно гэдгийг мөн энэ үеэр намын удирдлагууд мэдэгдлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10