Dark Light
Нийгэм | 2023-04-12

Майкл Жорданы пүүз 2.2 сая ам.доллароор зарагджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн сагсанбөмбөгийн спортын домогт тамирчин Майкл Жорданы өмсөж байсан гарын үсэгтэй пүүз Sotheby’s дуудлага худалдаагаар 2.2 сая ам.долларын үнэ хүрч зарагджээ. Ингэснээр уг пүүз дэлхий дээр хамгийн өндөр үнэд хүрсэн гутал болж байна.

Сагсанбөмбөгийн спортын домог Жорданы 1998 оны NBA-ын сүүлчийн шатны тоглолтуудад өмсөж байсан жерси хослол 2022 онд 10.1 сая ам.доллараар зарагдаж байсан билээ.

Өмнө нь 2021 онд Жорданы Nike Air Ships пүүз 1.47 сая ам.доллараар зарагдаж байсан нь тухайн цаг үед хамгийн үнэтэй зарагдсан хос гутал болж байжээ. Мягмар гарагт Sotheby’s дуудлага худалдаагаар зарагдсан Air Jordan XIII пүүзийг домогт тамирчин 1997-1998 онуудад Чикаго Буллс багт аваргын төлөө тоглохдоо өмсөж байсан юм. 

Эх сурвалж: ВВС

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10