Dark Light
Нийгэм | 2026-11-13

АТГ-ЫН ДЭРГЭДЭХ ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image
 
Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл энэ сарын 12-ны өдөр гаалийн байгууллагад ирж ажиллан, гаалийн байгууллагын авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа.
Гаалийн байгууллагын удирдлагууд Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч байгууллагын үйл ажиллагааны цахимжилт, эрсдэлд суурилсан гаалийн хяналт, дотоод хяналт, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа түүний үр дүнг танилцуулж, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэв.
Уулзалтын үеэр Олон нийтийн зөвлөлийн гишүүд гаалийн байгууллагын үйл ажиллагаанд цахимжилт эрчимжиж, эрсдэлд суурилсан хяналтын арга барил нэвтэрч, хяналт, хариуцлагын чиглэлээр ахиц гарч байгааг онцлон тэмдэглэлээ.
Цаашид талууд гаалийн байгууллагын хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүрсэн үр дүнг бодитой үнэлэх, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх нь чухал гэдэгт санал нэгдэв.
Гаалийн ерөнхий газрын зүгээс Олон нийтийн зөвлөлтэй нээлттэй, үр дүнтэй хамтран ажиллаж, уулзалтаас гарсан санал, зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08