Dark Light
Нийгэм | 2023-04-12

Ой хээрийн түймэрт өртсөн 15 айлд Улсын онцгой комиссоос гэр олгов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Халхгол, Матад сумдыг хамарсан түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоохоор Дорнод аймгийн онцгой комисс, мэргэжлийн байгууллагууд ажлын хэсэг гарган газар дээр нь ажиллаж байна. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 12-15 гэр (сууц), 16 хашаа (саравч), 1 автомашин, өртсөн бөгөөд, гэр нь шатсан 15 айлд Улсын онцгой комиссоос гэр олгож, тээвэрлэх хүргэх ажлыг зохион байгуулж байна. 

Сүүлийн 72 цагийн хугацаанд нийт 9 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан байна. Үүнээс өнөөдрийн байдлаар Булган аймгийн Хутаг-Өндөр, Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг цурманд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Он гарсаар улсын хэмжээнд 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Баян-Өлгий, Увс зэрэг 8 аймгийн 18 суманд 29 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн.   Дээрх түймрүүдэд давхардсан тоогоор ОББ-аас 335 алба хаагч, 29 автомашин, Хилийн цэрэг, Зэвсэгт хүчин, орон нутгийн 500 хүн, 61 нэгж техник, 1 нисдэг тэрэг, нийт 835 хүн, 90 нэгж техниктэй ажилласан байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10