Dark Light
Нийгэм | 2023-04-12

Суудлын автомашин мөргөлдөж 1 иргэн бүхээгт хавчуулагджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6 дугаар хороолол, 4 замын уулзвар гэдэг газар автозамын зорчих хэсэгт суудлын 2 автомашин мөргөлдөж, автомашины бүхээгт 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 4 сарын 12-ны өдрийн 01:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Приус-20” загварын суудлын автомашин, иргэн П-ийн “Хонда-Инсайт” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, “Хонда-Инсайт” загварын  суудлын автомашины зорчигч С /26 настай, эмэгтэй/ бүхээг дотроо хавчуулагдсан байсныг Холматро-ийн задаргааны багаж ашиглан 6 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн их эмчид хүлээлгэн өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10