Яруу найрагч, зохиолч Ц.Хуланд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Түүнийг 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр 48 цагийн хугацаатай түр саатуулж, нэгдүгээр сарын 20-ноос цагдан хориод байгаа юм.
Ц.Хуланд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийн талаар ярихгүй, талуудын хүсэлтийг хэлэлцээд гэм буруугийн хурлын товыг тогтоно.
Түүнийг прокуророос Эрүүгийн хэргийн 19.4 дүгээр зүйл буюу Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан гэх үндэслэлээр яллагдагчар татан шүүхэд шилжүүлсэн.
Ташрамд мэдээлэхэд Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.
АДМИН








Нийгэм




