Dark Light
Нийгэм | 2023-04-12

“Ховд дулааны станц” хэрэглэгчдийг халаалт дулаанаар хангаж чадахгүйд хүрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дулааны станц нь хамгийн багадаа өдрийн хэрэглээгээр 10 хоногийн нүүрсний нөөцтэй байх ёстой. 

Гэтэл “Ховд дулааны станц” ТӨХК өнөөдрийн байдлаар нэг хоногийн ч нөөцгүй болж хэрэглэгчдийг халаалт дулаанаар хэвийн хангаж чадахгүйд хүрээд байна. 

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан /2023.04.11/ аймгийн Онцгой комиссын гишүүд хуралдлаа. 90 хувийн ирцтэй хуралдсан энэ удаагийн хурлаар холбогдох мэдээллийг сонсож цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.

Компанийн захирал Д.Энхсайхан мэдээлэл өгөхдөө:

-Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өнгөрсөн гуравдугаар сард тооцоолсноос илүү нүүрс зарцуулсан,

-Одоо мөрдөж буй жишиг үнийн тариф харьцангуй бага учраас жолооч, тээврийн компаниуд нүүрс тээвэрт явахгүй байгаатай холбоотой гэж тайлбарлалаа.

Ховд дулааны станц нь төрийн өмчит компани. Тиймээс, 

-Нүүрс татан авалтаа шуурхай зохион байгуулж хэрэглэгчдийг халаалт дулаанаар хэвийн хангах, 

-Гарах зардал, эрсдэлийн тооцоог нарийн гаргаж ТУЗ-дөө танилцуулан хууль, журмын дагуу шийдвэрлүүлж ажиллах чиглэлийг өглөө. 

Тус станцаас 2500 айл өрх, төсөвт 28 байгууллага, 84 аж ахуйн нэгж халаалт, дулаан авч байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10