Dark Light
Нийгэм | 2023-04-13

Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2023-04-13, Пүрэв гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 23/

Наран ургах шингэх: 06:08-19:38

Үс засуулбал: Эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Харин хонь, луу, нохой, үхэр, бич, тахиа жилтнээ муу цээрлэвэл зохилтой.

Барилдлага: Үл тохирохын барилдлагатай өдөр.

-Билгийн тооллын 23, цагаагчин үхэр өдөр, элдэв тэнгэртэн-20 одтой, шороо суудалтай, 3 хөх мэнгэтэй, 

-Өдрийн сайн цаг: Могой (09:40-11:40), бич (15:40-17:40), гахай (21:40-23:40), бар (03:40-05:40), туулай (05:40-07:40) болой.

-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

-Тахиа, могой, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, луу, нохой, үхэр жилтнээ сөрөг муу.

-Хүний сүлд элэг, сүүж, хөл, хөмхийд, гэрийн сүлд шүтээнд орших болой.

-Бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.

-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин газар хөндөх, хариулга хийх, мод таслах, суваг шуудуу ухах, суурь тавих, үхэгсдийн үйл, угаалга, залбирах талбих, өс дарах, амраг садан бололцох, багш шавь барилдах, өндөр суудалд суух, арилжаа наймаа хийх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, малын хашаа, хороо барих, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, худаг малтах, мал худалдах, нүүдэл хийх, мал гаргахад муу.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10