Dark Light
Нийгэм | 2023-04-13

Японы зоогийн газрууд өндөгний хомстолд оржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шувууны томуугаас сэргийлж сая сая тахиаг устгалд оруулсны улмаас Япон улсад өндөгний хомсдол  үүсэж, тансаг хэрэглээнд тооцогдож эхэлжээ. Өндөг тансаг хэрэглээ болсноос үүдэж зарим зоогийн газрууд өндгийг хоолны цэсээсээ хасаж байгаа бол үлдсэн зоогийн газруудад өндөгтэй хоолны үнэ огцом нэмэгдсэн байна.

Японы үндэсний зоог болох өндөгний ороомог, зөөлөн чанасан өндөгтэй рамен, шөл зэрэг хоолнуудаар үйлчлэх нь зоогийн газруудад том бэрхшээл болжээ. Шувууны томуу сүүлийн зуун жилийн туршид дэлхийн улс орнуудад нүүдлийн зэрлэг шувууд болон тэжээвэр шувуудад халдварласаар байгаа юм. 

Дэлхийн нийтээрээ тэмцэж байгаа хэдий ч вирус мутацид орж хувиран тархац ихтэй байна. Нэн ялангуяа Япон улсын хувьд шувууны томуугийн тархалт өндөр байгаа тул өндөглөдөг тахианы 9 хувийг буюу 17 сая тахиаг устгалд оруулаад байгаа юм. Үүний улмаас өндөгний үнэ өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 70 хувиар нэмэгджээ. Дундаж хэмжээтэй нэг кг өндөг 350 иен буюу 2.62 ам.долларын үнэд хүрсэн байна. 

БНХАУ-д шувууны томуугийн H3N8 вирус хүнд халдварласан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн. ДЭМБ-ын мэдээллээр Хятадад уг вирусээр халдварласан эмэгтэй өнгөрсөн сард нас барсан нь хүн нас барсан анхны тохиолдол болжээ.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10