Dark Light
Нийгэм | 2023-04-13

Булган, Сүхбаатар, Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Булган аймгийн Хутаг-Өндөр сум-ын Ханатай багийн “Хуурай-Ам" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 260 км, сумын төвөөс хойд зүгт 110 км/-т Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 4 сарын 8-ны өдрийн 12:27 цагт хүлээн авсан. Булган аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах 20 дугаар анги, Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Орхон, Дархан, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид “Зэд-Хантай-Бүтээлийн нуруу ДЦГ”-ын хамгаалалтын захиргааны ажилтнууд, Хутаг-Өндөр сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, 4 сарын 10-ны өдрийн 06:00 цагт цурамд оруулж, 4 сарын 12-ны өдрийн 17:50 цагт бүрэн унтраасан. Түймэрт 3252 га ой, хээрийн талбай өртөж шатсан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум-ын Хадын булаг багийн “Уртын цагаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 290  км-т, сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 4 сарын 8-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан. 4 сарын 9-ний өдрийн 03:54 цагт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Эрдэнэбадрах багийн “Лагийн хөндий” гэдэг газраар Дорнод аймгийн Халхгол, Матад сумын нутаг дэвсгэрт тархан шатсан. 4 сарын 11-ний өдрийн 12:16 цагт түймрийг цурамд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум-ын Бадрах багийн “Араатын-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 275 км, сумын төвөөс баруун урд зүгт 55 км/-т, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 4 сарын 12-ны өдрийн 11:18 цагт хүлээн авсан. Түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0146 дугаар ангийн алба хаагчид, Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллаж 4 сарын 12-ны өдрийн 20:06 цагт түймрийг цурамд оруулж, 21:47 цагт бүрэн унтраасан. Түймэрт 6000 га хээрийн талбай өртөж шатсан.

Дорнод аймгийн Дашбалбар сум-ын Чух багийн Улаан нуур” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км/-т, Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 4 сарын 12-ны өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Дашбалбар сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд очиж 15 минут ажиллаж 16:00 цагт хээрийн гал түймрийг бүрэн унтраасан. Түймэрт 15 га хээрийн талбай өртөж шатсан байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10