Dark Light
Нийгэм | 2023-04-13

Завхан аймгийн баг ялалт байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Үндэсний “Pepsi” “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны зургаадугаар тойргийн барилдааны эхний өдөр Баян-Өлгий, Завхан аймгийн багууд учраа тааран барилдсанаас  Завхан аймгийн баг 14-11-ээр ялалтаа авлаа. 

Завхан аймгийн багт улсын харцага Л.Лха-Очир /2/ улсын харцага Д.Бат-Эрдэнэ, /барилдаагүй/, улсын харцага Ш.Пүрэвгарьд /4/, улсын начин Б.Чимэдвандан /5/, аймгийн харцага Г.Анхбаяр /3/ нийт 14 даваа авсан бол 

Баян-Өлгий аймгийн багт улсын өсөх идэр начин Н.Мустафа /2/, улсын начин Б.Баатарцол /1/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн харцага Х.Танирберген/2/, аймгийн хурц арслан У. Береке /2/, аймгийн заан Е. Көптилек /3/  аймгийн арслан Э.Тамираа /1/ нийт 11 даваа авсан юм. 

Завхан аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Б.Адъяахүү, Баян-Өлгий аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Б.Баатарцол  нар ажиллав. Өнөөдөр 20:00 цагаас Булган, Төв аймгийн багууд барилдана. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10