Dark Light
Нийгэм | 2023-04-13

Ж.Ганбат: Нүүрс угаах үйлдвэр 2024 онд ашиглалтад орно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой"-д томилсон Бүрэн эрхт төлөөлөгчийн ажиллах хугацааг зургаан сараар сунгасан. Өнгөрсөн хугацаанд "Эрдэнэс Тавантолгой" компанийн нүүрсний экспортыг нэмэгдүүлж, ашигтай ажилласан гэж дүгнэж байгаа юм.

"Эрдэнэс Тавантолгой"-н Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат: "Зургаан сарын хугацаанд 13 сая тонн нүүрсийг борлуулсан. 800 сая ам.долларыг Монгол улсад бэлнээр оруулж ирсэн. Энэ хэмжээгээр валютын урсгал нэмэгдсэн гэж дүгнэж байна. Энэ ондоо багтааж 30 сая тонн нүүрс борлуулах зорилт тавьж байна. "ЭТТ" компаниас олборлож байгаа бүх бүтээгдэхүүнээ зарж сурталчлах зорилт тавьж байгаа. ЭТТ компанийн зарж борлуулж байгаа нүүрс үнэд хүрэх ёстой. Үүний төлөө л ажиллана. Энэ хүрээнд угаат үйлдвэр төсөл хэрэгжиж байгаа. Гэрээний дагуу 2024 оны долдугаар сард ашиглалтад орно. Угаах үйлдвэр нь жилд 10 сая тонн нүүрс угааж баяжуулах хүчин чадалтай үйлдвэр. Энэ үйлдвэрийг ашиглалтад оруулаад явах юм бол одоо зарж байгаа нүүрсээ 60-80 хувийн ам.долларын нэмэлт орлого орох боломж бүрдэж байна. Монгол улсад нүүрс тээврийн зориулалттай хүнд даацын 22 мянган автомашин байна гэсэн судалгаа байна. Дангаар ЭТТ компани тээвэрт ашиглах боломжгүй. Бид үүнээс 5,6 мянган автомашин л манай тээвэрт явна. Тиймээс сонгон шалгаруулах тендер зарлаж байгаа " гэв.   


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19