Dark Light
Нийгэм | 2023-04-13

Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартыг хангасан барааны жагсаалтыг шинэчиллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалт”-д бараа, бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн, Засгийн газрын 2023 оны 113 дугаар тогтоолоор батлуулав. Энэхүү Засгийн газрын тогтоолын төслийн хүрээнд “Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалт”-д шинээр 8 төрлийн бүтээгдэхүүнийг нэмж тусгуулсан. Үүнд:     

LED гэрэл, гэрэлтүүлэг, гудамжны гэрэлтүүлгийн шон, бүх төрлийн гэрэлтүүлэг, түүний сэлбэг материал болон дагалдах хэрэгсэл,

Тусгай зориулалтын гутал,

Гагнуурын арьсан хормогч,

Яс боловсруулж үйлдвэрлэсэн нохой, муурын хоол,

Малыг ялган тэмдэглэх хэрэгсэл,

Лааны тос, парафин,

Галын хор,

Гагнуурын электрод зэрэг болно.

Мөн тус жагсаалтад 14 төрлийн бүтээгдэхүүнд нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд тусгуулаад байна.

Засгийн газрын 2023 оны 113 дугаар тогтоолын хүрээнд Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалт шинэчлэгдсэнээр импортыг орлох дотоодын бүтээгдэхүүний худалдан авалтыг төрийн худалдан авалтаар дэмжиж, дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдэд бодит дэмжлэг болох юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10