Dark Light
Нийгэм | 2023-04-13

“BUYANT-UKHAA AIR SHOW-2023” зохион байгуулагдана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал 3 дахь жилдээ “BUYANT-UKHAA AIR SHOW”-г зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

ИНЕГ-ын даргын тушаалаар тус арга хэмжээг зохион байгуулах үүрэг бүхий ИНЕГ-ын харьяа алба салбарын төлөөллүүдийг багтаасан ажлын хэсгийг байгуулсан бөгөөд өнөөдөр анхны хурлаа хийлээ. Хурлаар “BUYANT-UKHAA AIR SHOW”-г Иргэний нисэхийн тухай хууль болон ИНД-ын хүрээнд хэрхэн амжилттай зохион байгуулах, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг нэн түрүүнд анхаарч ажиллах талаар зөвшилцсөн байна. Мөн тус арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсэгт Зэвсэгт хүчний 303, 337 дугаар анги, Хилийн цэргийн 0218 дугаар анги, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги болон Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтэс хамтран оролцохоор боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10