Dark Light
Нийгэм | 2023-04-13

Оюутнууд нийтийн тээвэрт 50 хувийн хөнгөлөлттэй эрхээр үйлчлүүлнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралд нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, бодлого чиглэл тэдгээрийн хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг хариуцсан төслийн нэгж танилцууллаа. Мөн Их дээд сургуулийн оюутнуудыг нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн картын журмыг өөрчлөх талаар хэлэлцлээ. Сард 22 удаа зорчих ваучер эрх бүхий цахим карт өнөөгийн нөхцөлд оюутнуудын хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байгаагаас шалтгаалан өөрчлөлт оруулахаар боллоо. Тодруулбал, Боловсролын тухай хуулийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн ИТХ-аас тогтоосон журмын дагуу олгоно гэж заасан байдаг. Энэ зохицуулалтаар 22 удаа үнэгүй зорчино гэсэн журмыг өөрчилж, оюутнууд ямар ч хязгаарлалтгүйгээр 50 хувийн хөнгөлөлтөөр автобусанд 250, троллейбусанд 100 төгрөгөөр зорчих талаар журмын өөрчлөлтийг танилцуулж, хороодын хурлаар хэлэлцэхийг дэмжлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10