Dark Light
Нийгэм | 2023-04-13

240 манлайлагч эмэгтэй “Манлайлагч 350” хөтөлбөрт хамрагдаад байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Ардын Нам, Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Манлайлагч 350” сургалт хөтөлбөр үргэлжилж байна. Хөтөлбөр 21 аймаг, 9 дүүргийн 350 манлайлагч эмэгтэйчүүдийг хамрах юм. Монгол улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Гэсэн ч нийгмийн идэвхитэй тодруулбал шийдвэр гаргаж, бодлого боловсруулах хэсгийн дөнгөж 20 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ ч утгаар нийгэмд Социал Демократ эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжиж, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 1 жилийн хугацаатай тус хөтөлбөрийг эхлүүлээд байгаа. 

Өнөөдөр сургалтад УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг оролцож жендерийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн нийгэмд оролцох оролцооны талаар мэдээлэл өгч, санал солилцсон юм. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Ардчилсан нийгэмд бүх бүлгийн оролцоо тэнцвэртэй байх ёстой. Тэнцвэртэй нийгэм аюулгүй, аз жаргалын индексээрээ өндөр байдаг. Ийм нийгмийг цогцлоох нь эмэгтэйчүүд та бидний оролцоо чухал гэдгийг тодотголоо. 

Эмэгтэйчүүдийн ёс зүйн манлайлал, Жендэрийн үндсэн ойлголт, Хүний эрх, Социал Демократ үзэл санаа, Эв санааны нэгдэл, Шийдвэр гаргах бодлого боловсруулах түвшинд ажиллах эмэгтэйчүүдийн онцлог гэсэн сэдвийн хүрээнд энэхүү сургалт зохион байгуулагдсан юм. 

Өмнөх сургалтуудад Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорноговь, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Завхан, Орхон, Төв аймаг болон Багахангай, Сүхбаатар, Багануур, Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх дүүргийн манлайлагч эмэгтэйчүүд хамрагдсан. Тэгвэл 04 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд  Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймаг болон Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн манлайлагчид хамрагдлаа. 

Сургалтад багш, эмч, эдийн засагч, инженер, малчин, нийгмийн ажилтан гээд нийгмийн бүхий л төлөөлөл хамрагдаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийт 14 аймаг, 6 дүүргийн 240 эмэгтэй энэхүү манлайллын сургалтад хамрагдлаа. “Манлайлал 350” хөтөлбөр 04 дүгээр сарын 03-23-ныг хүртэл үргэлжилнэ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10