Dark Light
Нийгэм | 2023-04-13

Олон улсын тэмцээнүүдэд амжилт гаргасан тамирчдыг хүлээн авч уулзлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол улсын сайд, Олимп нийтийн биеийн тамирын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга нар олон улсын тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдыг хүлээн авч уулзлаа.

Тодруулбал:

Эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-ий мөнгөн медальт Л.Алтанцэцэг, мөн хүрэл медальт М.Энхжаргал, Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн М.Анхцэцэг, 3Х3 сагсан бөмбөгийн ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн тамирчдыг хүлээн авлаа.

Мөн энэ үеэр тамирчдад Монгол Улсын Засгийн газрын шагнал "БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" шагнал гардууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10