Dark Light
Нийгэм | 2023-04-14

Нэг өдөрт 590 гаруй 13А маягт цахим систeмд бүртгэгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/813 дугаар тушаалын дагуу иргэд лавлагаа шатлалын эмнэлэгт  үзүүлэхдээ анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас 13А маягт буюу үйлчлүүлэгчийн онош, лавлагаа шатлалд илгээх болсон шалтгааныг үндэслэлийн хамт бичсэн мэдээлэл бүхий илгээх бичгийг заавал авч очдог.  

Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа, холбооны яамнаас өгсөн чиглэлийн дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар өөрийн цахим систем болох health.gov.mn-ыг түшиглэн 13А маягтыг анхан шатнаас лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага хооронд цахимаар илгээх, хүлээн авах болон иргэд 13А маягт өөр дээр нь бичигдсэн эсэхээ төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Мongolia”-аас харах нөхцөл бололцоог бүрдсэн.

Улмаар эрүүл мэндийн байгууллагууд 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн 13А маягтыг цахимаар илгээж эхлэх бөгөөд цахим системд өнөөдрийн байдлаар анхан шатны 530, лавлагаа шатлалын 334 нийт 864 эрүүл мэндийн байгууллагыг холбоод байна. 

Эрүүл мэндийн сайдын А/813 дугаарт тушаалд заасны дагуу дараах тусламж, үйлчилгээг авах тохиолдолд үйлчлүүлэгч лавлагаа шатлалд шилжүүлэх маягт буюу 13А-гүй шууд очиж болно. Үүнд:

-  Яаралтай тусламж

-  Гэмтлийн тусламж, үйлчилгээ

-  Мэс заслын тусламж, үйлчилгээ

-  Нүдний өвчний тусламж, үйлчилгэ

-  Чих, хамар хоолойн өвчний тусламж, үйлчилгээ

-  Халдварт өвчний тусламж, үйлчилгээ

-  Шүдний тусламж, үйлчилгээ

-  Арьс, харшлын өвчний тусламж, үйлчилгээ

-  Сэтгэцийн өвчний тусламж, үйлчилгээ

-  Хорт хавдрын хяналтын үзлэг, шинжилгээ

-  Гемодиализын тусламж, үйлчилгээ

-  Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээ.

Харин дээр дурдсанаас бусад тусламж, үйлчилгээний хувьд өөрийн харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвөөс 13А маягтыг цаасан хэлбэрээр биш цахим хэлбэрээр авах юм.

2023 оны 4 сарын 13-ны  21 цагийн байдлаар нийслэлийн 74 эрүүл мэндийн байгууллага 297 иргэнд, орон нутагт 95 эрүүл мэндийн байгууллага 293 иргэнд 13А маягтыг цахимаар үүсгэжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10