Dark Light
Нийгэм | 2023-04-14

Шинжээч нарт зориулсан сургалт, хэлэлцүүлэг боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шүүх шинжилгээний ерөнхий газраас Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Прокурор, шүүх шинжилгээний  байгууллагын шинжээч нарт зориулсан сургалт, хэлэлцүүлэг”-ийг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтийг хууль, эрх зүйн талаас зөв оновчтой тайлбарлах, шинжээчийн шүүх хуралдаанд оролцох эрх, үүрэг, харилцаа, хандлага, шинжилгээний үр дүнг нотлох баримтын хэмжээнд үнэлүүлэх ур чадварыг дээшлүүлэх зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулсан.

Тус хэлэлцүүлэгт тээвэр болон аймаг, нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд тавих хяналт хариуцсан орлогч, хяналтын прокурорууд, шүүх шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтнүүд болон Дотоод хэргийн их сургуулийн Шинжлэн магадлахуйн институтийн багш, судлаач зэрэг нийт 486 алба хаагч танхим болон цахим хэлбэрээр хамрагдсан бөгөөд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах түүнд чиглэсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санал солилцсон үр дүнтэй сургалт, хэлэлцүүлэг болж өнгөрлөө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10