Өчигдөр /2023.04.13/ хотын дарга Д.Сумъяабазар Шадар сайд С.Амарсайханаас уучлалт гуйсан асуудлаар Шадар сайд С.Амарсайханаас тодрууллаа.
Шадар сайд С.Амарсайхан: “Манай эцэг эх удам судар, үр хүүхэд бүр охин хүүхэдтэй холбоотой хүн сонсохын аргагүй гүтгэлгүүд явсан. Тэрэндээ өөрөө ирж надаас уучлалт гуйсан. Тэр асуудалтай холбоотойгоор "Би гүтгэлэг доромжлол хийсэндээ олон нийтийн өмнө тийм асуудал хэлсэндээ, хийсэндээ өөрөөс чинь болон гэр бүл үр хүүхдээс чинь олон нийтийн өмнө албан ёсоор уучлалт гуйна" гэж хэлээд явсан. Тэрийгээ хэлсэн байх гэж бодож байна.
Бид хоорондоо өөр муудалцах асуудал байхгүй, би Д.Сумъяабазарыг ажлаа хий гэдэг ажил хэргийн шаардлага л тавьсан” гэлээ.
АДМИН








Нийгэм







