Өнөөдөр ЭХЭМҮТ-д бага насны хүүхэд шүдээ эмчлүүлэх явцдаа зүү залгижээ. Тухайн асуудлаар ЭХЭМҮТ-өөс тодруулахад: "Өнөөдөр ЭХЭМҮТ-д 3 настай хүүхэд шүдээ эмчлүүлэх явцдаа сувгийн эмчилгээнд ашигладаг зүүг залгисан. Тухайн зүү нь 5мм хэмжээтэй оёдлын зүүнээс арай бүдүүн хэмжээтэй бөгөөд ямар нэгэн хурц үзүүргүй хүүхдийн ходоодыг цоолох, хатгах зэрэг аюул байхгүй.
Одоо хүүхдийг унтуулж ходоодыг дурандаж зүүг нарийн хямсаагаар татах дурангийн мэс ажилбар хийнэ. Мөн алдаа гаргасан эмчийн зүгээс ар гэрээс нь уучлалт гуйсан. Эмчилгээ хийсэн эмчид дотоод журмын дагуу арга хэмжээ авна" гэх мэдээллийг өглөө.
АДМИН








Нийгэм




