Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд оршуулгын газрын зохицуулалтыг орон нутагт хариуцуулж, нийслэл нь оршуулгын газрын нийтлэг зохицуулалт, менежментийг, сум, дүүрэг нь оршуулгын газрын үйл ажиллагааны зохицуулалтыг тухайн нутаг дэвсгэртээ хариуцахаар заасан байдаг.
Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас оршуулгын зан үйлийн цогцос тээвэрлэх үйл ажиллагааны талаар иргэдээс ирүүлдэг санал, гомдлыг шийдвэрлэх, зарим сөрөг үр дагаврыг арилгах зорилгоор “Эмнэлгийн бус нөхцөлд иргэн нас барсан тохиолдолд дуудлагын эмч иргэдийг мэдээллээр хангах, дараагийн шатны үйлчилгээ, ашиг сонирхлын зөрчлийг шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 11-ний өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Мэдээлэл, шуурхай удирдлагын төв, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Буяны зан үйлийн холбоо ТББ-ын 12 гишүүн байгууллагууд оролцлоо. Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нас барагсдын ар гэрийнхэнд ямар нэг буяны байгууллагын утасны дугаар зөвлөхгүй, нас барагсдын мэдээллийг иргэн байгууллагад өгөхгүй байх талаар хориглож, энэ оны 1 дүгээр сарын 1-нээс хувь хүний мэдээллийг задруулахгүй байх үүргийг Нууцын тухай хуулиар баталгаажуулсан байна.
Хэлэлцүүлгээр Нийслэл хотын хэмжээнд оршуулгын бүх төрлийн үйл ажиллагаанд стандартын дагуу хяналт тавих ажлын хэсгийг Төрийн байгууллагууд, Гандантэгчэнлин хийд болон Буяны зан үйлийн холбоо мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан байгуулахаар шийдвэрлэв.
АДМИН








Нийгэм







