Dark Light
Нийгэм | 2023-04-14

Маргааш унадаг дугуй сонирхогчдод зориулсан өдөрлөг болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Дугуйтай гудамж” төслийн хүрээн маргааш буюу Бямба гарагт унадаг дугуйн хэрэглээг сурталчилсан анхны өдөрлөгийг Их дэлгүүрийн урд талын Битлзийн талбайд зохиох гэж байна.

Уг өдөрлөгт дугуйтай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, клуб, баг тамирчид, сонирхогчид болон бусад байгууллагуудыг оролцуулах зорилготой аж.

Өдөрлөгөөр:

-Дугуйн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ

-Банкнуудын ногоон зээлийн танилцуулга

-Дугуйн түрээсийн үйлчилгээ

-Дугуй сонирхогчдын чөлөөт худалдаа, солилцоо

-Бүх насны хүүхдийн дугуйн уралдаан

-Ахмадын зөвлөлөөс анхан шатны дугуйн сургалт, зөвлөгөө

-Дугуйн түүх хөгжлийг харуулсан үзэсгэлэнг дэлгэх аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10