Dark Light
Нийгэм | 2023-04-15

“Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн судалгаа”-г зохион байгуулж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/179 дүгээр тушаалаар “Судалгааны ажилд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, хяналт тавих ажлын хэсэг” байгуулагдаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам  хамтран “Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн судалгаа”-г үндэсний хэмжээнд зохион байгуулж байна. 

Тус судалгааны зорилго нь олон улсын болон үндэсний хэмжээнд нэн хэрэгцээтэй шалгуур үзүүлэлтүүдийг тооцох, өнөөгийн нөхцөл байдлаа тодорхойлох, боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа суурь мэдээллийг бий болгоход оршино. 

“Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн судалгаа”-г Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын боловсруулсан Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгааны аргачлал болон мэдээлэл цуглуулалтын асуулгад үндэсний хэмжээнд нэн шаардлагатай шалгуур үзүүлэлтийг тооцох зорилгоор нэмж боловсруулсан асуулгаар авах юм. 

Судалгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн хамтран гүйцэтгэх бөгөөд судалгааны мэдээлэл цуглуулах судлаачдыг бэлтгэх сургалтыг 2023 оны 4 дүгээр сарын 10-14 ний өдрүүдэд зохион байгууллаа.  

Судалгааны мэдээлэл цуглуулах ажил 2023 оны 4 дүгээр сарын 17-оос 5 дугаар сарын 15-ны хугацаанд зохион байгуулагдах ба сонгогдсон 51 ерөнхий боловсролын   сургуулийн 13-17 насны 3750 хүүхдээс мэдээлэл цуглуулах юм.   

Уг судалгаа нь Монгол Улсын Статистикийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль болон бусад хуулийн дагуу зохион байгуулагдаж байна. 

Манай улсад хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар тусгайлан судалсан судалгаанууд байдаг. Харин сургуулийн орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг хүчирхийллийн цар хүрээ, хэлбэр төрхийг судалгааны онолын баримжаатай, олон улсад харьцуулан үзэхүйц арга, аргачлалаар судлах хэрэгцээ, шаардлага байсаар байна. 

Тус судалгааг хийснээр Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгааллаар олон улсын болон үндэсний хэмжээнд нэн хэрэгцээтэй шалгуур үзүүлэлтийг улс, суурьшлын түвшинд тодорхойлж, тооцох; Суралцагчдын зан төлөв, багш, үе тэнгийнхэн, гэр бүлийн суурь нөхцөл зэрэг хүчин зүйлс хоорондын хамаарлыг тодорхойлох; Хүүхэд хамгааллын талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон боловсролын байгууллагад ажиллаж буй багш, нийгмийн ажилтны оролцоог тодруулах юм.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10