Dark Light
Нийгэм | 2023-04-15

Байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагын туг нь бие бүрэлдэхүүний сүр жавхлан, яруу алдрын илэрхийлэл, сүслэн дээдлэх ариун шүтээн, оройн сүлд, золбоо хийморийн бэлгэдэл, Дотоодын цэргийн цагаан арслан бэлгэдэл нь эр зориг, сүр хүч, цог хийморь, мандан бадрахын илэрхийлэл юм. 

2023.04.14-ний өдөр Сүхбаатарын одонт, Байлдааны гавьяаны болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх, цагдаагийн тангараг давтах ёслолын арга хэмжээ Багануур дүүргийн төв талбайд зохион байгуулагдлаа. 

Ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Цагдаа, дотоодын цэргийн ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд, ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-н дарга Т.Отгонболд, дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэбилэг, Цагдаагийн хэлтсийн ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэл хурандаа Ю.Загдрагчаа, Цэргийн штабын дарга, хурандаа З.Майдар, 0252 дугаао тусгай ангийн захирагч, хурандаа Х.Хатанбаатар, ШШГЕГ 427 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн дарга, хурандаа С.Батсайхан , Онцгой байдлын хэлтсийн дарга хурандаа Г.Батжаргал, дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.Энхтуяа, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Байгальмаа нар оролцлоо.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10