Dark Light
Нийгэм | 2023-04-15

Галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт явуулав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЗХЖШ-ын Үлгэр жишээ Үлээвэр найрал хөгжмийн Галын орон тооны бус байцаагчийн төлөвлөгөөний дагуу нийт бие бүрэлдэхүүнтэй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг ангийн байрлалд зохион байгууллаа.

Тус сургалтын зорилго нь гарч болзошгүй галын аюулаас урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлыг хангах, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, бодис, материалыг зөв ашиглаж сурах арга ажиллагаанд сурган дадлагажуулахад чиглэгдсэн юм.

Ийнхүү Монгол Улсын “Гамшгаас хамгаалах тухай хууль”, “Галын аюулгүй байдлын тухай хууль”, “Зэвсэгт хүчний галын аюулгүй байдлын дүрэм”-ийн хэрэгжилт, тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичгүүдийн хүрээнд УБТЗ-ын цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны гал унтраах хэсэгтэй хамтран ажиллах санамж бичгийн дагуу галын аюулгүй байдлын сургалтыг онол, дадлагаар зохион байгуулсан. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10