Dark Light
Нийгэм | 2023-04-15

Сурагчдын ДАШТ-нд өсвөрийн шатарчид оролцож байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Грек улсын Родес хотноо  2023.04.13-23 өдрүүдэд 2023 оны сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна.

Тэмцээнд дэлхийн 53 орны 519 тамирчин 7 насны 14 ангилалд бүтээлч сэтгэлгээ, тэсвэр тэвчээр, оюуны цар, дасгалжуулагчдын ур чадвараараа өрсөлдөж байна.

Монгол улсаас өсвөрийн 30 тамирчин, дасгалжуулагч, багийн ахлагч, эцэг эх асран хамгаалагч 25, нийт 55 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна.

Тэмцээний багийн ахлагчаар дэлхийн шатрын холбооны шүүгч Э.Номин томилогдсон бол Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар Грекийн Родес хотноо хүрэлцэн ирээд байна.

Мөн 5 дасгалжуулагч тамирчдаа бэлтгэн энэхүү тэмцээний арын албанд ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10